Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Анхан шатны харваанд аймгийн мэргэн цолны болзол хангажээ


Үндэсний спортын VII наадмын анхан шатны “Мөсний шагай”, “Мөсний сур” харвааны тэмцээн Булган аймгийн Орхон суманд боллоо. Нийт 16 багийн 66 харваач оролцжээ. Бүрэгхангай сумын харъяат Г.Гантөмөр “Мөсний сур”-ын анхан шатны тэмцээнд 20 сумаас 17 онож “Аймгийн мэргэн” цолны болзол хангасан байна.
Мөсний шагайн талын харваанд Орхон сумын Ц.Баасанцогт, Б.Лхагвадорж нар түрүүлж, Цагдаагийн газрынI, IIбагийн С.Ганзориг, Г.Түвшинтөгс, Ж.Энхболд, У.Мөнгөн нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Мөсний шагайн цуваа харваанд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Д.Ариунбат, Орхон сумын Б.Лхагвадорж, Цагдаагийн газрын Ж.Энхболд нар эхний байрт шалгарав. Мөсний сурын багийн харваанд Булган сумын А.Отгонбаяр, Бүрэгхангай сумын М.Болд, Цагдаагийн газрын Б.Батчулуун ахлагчтай баг эхний гурван байр эзэллээ. Мөсний сурын цуваа харваанд Г.Гантөмөр, М.Лхагвасүрэн, Б.Баяндалай, Д.Мөнхжаргал, Д.Мөнхдорж нар эхний таван байрт жагссан байна.

Montsame.mn
https://montsame.mn/mn/read/289575скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ