Тус аймагт өнгөрсөн амралтын өдөр аймгийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа анх удаа боллоо. Мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 22 харваач оролцож, үндэсний спортын VII наадамд оролцох шилдгүүдээ тодрууллаа. Тус харваанд М.Лхагвасүрэн түрүүлж, мөсөн сурын харвааны аймгийн мэргэн цолны болзлыг хангав. Сурын харваанд тэргүүлсэн болон үндэсний спортын VII наадамд оролцохоор шалгарсан харваачдад аймгийн Биеийн тамир спортын газрын дарга М.Батбаяр шагнал, батламжийг гардуулан өглөө.
Мөсөн сурын харваа Урианхай сурын харваатай их төстэй. Ялгаа нь өвлийн улиралд мөсөн дээр зохион байгуулна. Урианхай сурын харвааны нэг төрөл гэж хэлэхэд болно.Өвлийн өдөр зуныхтай харьцуулшгүй богино байдаг. Тиймээс бид тэмцээнийг зохион байгуулахдаа цаг хугацаагаа бодож тооцсон. Зун наадмын үеэр урианхай сурын харваа 30 сум харваж, мэргэнээ тодруулдаг. Харин өвлийн наадмын үеэр арай бага сум тавьдаг гэж аймгийн Сурын холбооноос мэдээлэв.