Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Аймгийн Сурын холбоо хамтран Цагаан сарын баярыг угтаж Урианхайнмөсөн сурын харвааны тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Толбо нуурын мөсөн дээр зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Сурын холбооны тэргүүн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхболд нар оролцож тамирчдад амжилт хүсэв.
Уралдаанд 38 харваач оролцон цэс мэргэнээ сорин өрсөлдсөнөөс спортын мастер Т.Галхүү тэргүүллээ. Мөн Улсын аварга Н.Алтанхүү болон харваач Ч.Бат-Эрдэнэ нар удаах байруудад шалгарав.