Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: 263.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 15 худгийг барьжээ



Малын тоо толгойн албан татварын эх үүсвэр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Ихтамир суманд 6, Чулуут суманд 3, Өндөр-Улаан суманд 2, Жаргалант суманд 1, Хашаат суманд 2, Хотонт суманд 1 нийт 15 инженерийн хийцтэй гүн өрмийн шинэ худгийг263.0 сая төргөгөөр гаргасан байна. Жаргалант суманд 2 худгийн тендер цуцлагдаж дахин зарласан бол Хайрхан сум 4, Өлзийт сум 1, Хотонт сум 8, Эрдэнэбулган сум 2 гүн өрмийн худаг буюу цооног гаргах ажил малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлт хангалтгүй байгаагаас гүйцэтгэл 0 хувьтай байна.
Мөн малын тоо толгойн албан татварын орлогоор Ихтамир сум 3, Тариат сум 2, Жаргалант 6, Батцэнгэл сум 2, нийт 13 булгийн эхийг хашиж хамгаалан бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлээд байна.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ