Дорноговь аймгийн Сайншанд хотод “Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл боллоо. Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Гамма” агентлаг болон “Батзориг сан”-гийн хамтын санаачилгаар уг гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Швейцарын хөгжлийн агентлаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад хийсэн бүтээн байгуулалтын ажлыг гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Үзэсгэлэн Сайншанд сумын “Соёмбо” цогцолборт энэ оны 11 дүгээр сарын 7-8-нд иргэдийн хүртээл болж байна.