Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Бид мөнхийн хөршүүд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ



Монгол улс ба ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан “Бид мөнхийн хөршүүд” гэрэл зургийн үзэсгэлэн Ю.Цэдэнбалын нэрэмжит аймгийн Төв музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны ажилтан О.Саруул санаачилж, аймгийн ЗДТГ-ын болон музейн хамт олонтой хамтран дэглэжээ.
  Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ч.Чимэд тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд зориулж ОХУ-ын Тува улсын Урлагийн коллежийн төгсөгчид болох А.Номин, Б.Ундрал, Д.Галиндэв нар төгөлдөр хуур, хийл хөгжим, саксафон хөгжмийн аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

   Гэрэл зургийн үзэсгэлэнгийн зорилго нь:
-Увс аймгийн хөрш ОХУ-ын муж, улсуудтай хөгжүүлж ирсэн бүх талын түүхэн харилцааны талаар олон нийтэд мэдээлж сурталчлан таниулах
-Аймгийн хэмжээний болон салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан үе үеийн аймгийн удирдлагууд, төрийн байгууллагууд, хувь хүмүүсийг олон нийтэд таниулах
-Увс аймгийн хөрш орны муж, улсуудтай хөгжүүлж ирсэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар хэрэгжүүлсэн ажлууд, түүхэн харилцааны талаарх мэдлэгийг залуу, хойч үед олгох.
-ОХУ-тай хөгжүүлж ирсэн салбар бүрийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар архивын нэгж үүсгэн баримтжуулах зэрэг аж.
   Гэрэл зургийн үзэсгэлэнд Увс аймгийн эдгээр муж, улсуудтай боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, эрүүл мэнд, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлж ирсэн түүхэн харилцааг харуулсан 300 гаруй фото зургийг дэлгэн харуулсан байв. Энэхүү үзэсгэлэнг санаачлан зохион байгуулагч нь О.Саруул нь төрийн албанд нийт 25 дахь жилдээ, гадаад харилцааны мэргэжилтнээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа аймгийн төрийн захиргааны тэргүүний албан хаагч аж.
  “Бид мөнхийн хөршүүд” фото үзэсгэлэн бүтэн жилийн туршид аймгийн музейд тавигдах тул ард иргэдийг цар тахал намжсаны дараа ирж үзэж сонирхохыг урьж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ