Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө Баянголчууд хүчээ нэгтгэнэ



УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт үргэлжилсээр байна. Өнөөдөр (2020.06.09) 17:00-18:00 цагт нэр дэвшигч Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг нар 8 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.
Уулзалтыг нээж нэр дэвшигч Ж.Ганбаатар үг хэлэхдээ “Шударга, бүтээлч бидний багийг дэмжээрэй. Бидний ард үнэн байгаа гэдэгт итгээрэй. Бидний ард шударга ёс байгаа гэдэгт итгээрэй. Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүчээ нэгтгэе” хэмээн уриалсан юм.
Ирэх дөрвөн жил бол эрх зүйн шинэчлэлийн жил байх болно. Өнгөрсөн дөрвөн жилд энэ бүхний эхлэлийг тавьж, Үндсэн хуулийн шинэчлэлийн бодит ач холбогдлыг нэр дэвшигч Д.Лүндээжанцан онцолж хэлэв.
МАН-ын залуу үеийн төлөөлөл болсон нэр дэвшигч Х.Ганхуяг уулзалтын үеэр үг хэлэхдээ “Та бүхэн маань хамгийн ойрхон аль ч эмийн сангаасаа ороод хөнгөлөлттэй нөхцөлөөр эм авдаг болж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч нь үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлнэ” гэхэд иргэд баяртайгаар хүлээж авлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд, сонгогчид алсын хараатай хэтийн зорилготой нэр дэвшигч нараа дэмжихээ илэрхийлсээр байна.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэсгээс...
5.7 ХОТЫН ХӨГЖИЛ ДҮҮРГЭЭС
5.7.1 Баянгол дүүрэг
  • Өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барина.
  • Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлнэ.
  • Тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүс “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г барина.
  • Орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн хуучин цахилгаан шатуудыг бүрэн шинэчилж, хуучны тоосгон гражуудыг буулган давхар дулаан зогсоол барина.
  • Алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 6 хороонд шинээр цэвэр усны худаг барина.
     
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ