Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзлаа



УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 26-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг  нар өнөөдөр /2020.06.03/ Нийслэлийн Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчид, идэвхтэн дэмжигч нартайгаа уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ирэх дөрвөн жилд Баянгол дүүрэгтээ болон улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогтой. Тийм ч учраас Засгийн газраас тогтоол гаргаж сонгуулийн сурталчилгаа, уулзалтын үед баримтлах журам гаргаж, нэр дэвшигчид, нам, эвслүүдийг дагаж мөрдөхийг даалгасан.

 
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
 
Тус журмыг баримталж МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид ийнхүү иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ