Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мексикт Норма хар салхи эрчээ авч байна


Мексикийн Бажа Калифорниа хойгийн өмнөд хэсгийг чиглэн эргэлдэж буй Норма хар салхи баасан гарагаас эхлэн эрчимжсэнээс, бүс нутгийн аялал жуучлалын голлох газруудад их хэмжээний аадар бороо оруулжээ.
АНУ-ын Үндэсний хар салхины төвийн мэдээлснээр тус хар салхи нь гуравдугаар зэргэлэлд хүрч 193 км/цаг хурдтай эргэлдэж байсан аж. Бажа Калифорниа нь Мексикийн амралт зугаалгын голлох наран шарлагын газар бүхий хотуудтай муж юм. Мужийн захирагч Виктор Мануэль Кастро “Энэ бол маш хүчтэй, эрчим ихтэй хар салхи” хэмээн мэдэгдээд баасан гарагийн орой хөл хорио тогтоож иргэдийг гэртээ байхыг уриалсан байна. Нийтийн тээврийг оройн 21:00 цагт хааж, орон нутгийн зочид буудлын ажилчдыг гэрт нь хариулжээ. Гамшгийн үед нийт арван мянган хүний багтаамжтай хоргодох байруудыг бэлтгэжээ. Хар салхи тус мужийн Кабо Сан Лукас хотод хүрч их хэмжээний аадар бороо орсон байна. Харин ням гарагт Норма хар салхи баруун тийш эргэж Мексикийн эх газрын Номхон далайн эргийн Синалоа муж хүрснээр тэнд халуун шуурга үргэжилж байна. Мужийн нийт нутгаар үерийн аюул нүүрлэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ