Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: ӨМӨЗО-ы Хөх хотын төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ



БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын дэд дарга Жан Жифэй тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 10-ний  өдөр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамт зочдыг хүлээн авч уулзан хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Дээрх уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллах. Мөн аймгийн төвд орчин үеийн Хүүхэд Залуучуудын парк байгуулах, загас үржүүлэг хийгээд бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зэрэг тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллах саналуудыг гаргаж, харилцан санал солилцжээ. ӨМӨЗО-ы Хөх хотын төлөөлөгчид дээрх асуудлууд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ