Орон нутгийн 116 сая төгрөгийн санхүүжилтээр Замын-Үүд сумын төвийн гудамжуудад камерсуурилуулах ажлыг хийж байна. Камерын хяналтын төвийн серверийн шинэчлэлт хийх, гурван цэгт найман камер нэмж байрлуулах төсвийг Замын-Үүд сумын ИТХ-ын тогтоолоор баталжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Сонголт нар” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байнахэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас иргэд олон нийтийг хамгаалах зорилгоор сумын төвийн гудамжуудыг үе шаттай камержуулж байгаа аж.