Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хяналтын камер, гэрэлтүүлгийн тоог нэмнэ

Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг камержуулах, гадна талын гэрэлтүүлэгтэй болгох ажлыг холбогдох байгууллагууд хамтран хийж гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор сумын 39 цэгт IP камер, 1200 гэрэлтүүлгийг байршуулж, хэвийн ажиллуулж байгаа юм. Эдгээр камеруудыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар болон ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд холбон хянадаг аж.Энэхүү ажил нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй шуурхай илрүүлэх, таслан зогсоох зорилготой.

Ийнхүү Баянхонгор хотын тодорхой цэгүүдэд стандартын шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг, камержуулалтын ажил дахин хийхтэй холбогдуулан Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Г.Энхбаяр, Баянхонгор сумын Засаг даргын Орлогч С.Батцэрэн, аймгийн Цагдаагийн газрын Холбоо мэдээллийн ахлах инженер, Цагдаагийн хошууч Г.Мөнгөнсүх, аймгийн ЗДТГ-ын Дотоод сүлжээ хариуцсан ажилтан Г.Ганчулуун, Багийн Засаг дарга нар, холбогдох алба хаагчид хуралдав. Тус хурлаар орчин үеийн дэвшилтэт технологи бүхий машины дугаар илрүүлэгчтэй, царай нүүр таних системтэй камерыг замын хөдөлгөөн идэвхжил ихтэй байршлуудад суурилуулах шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газраас онцлон, камер, гэрэлтүүлэг байршуулах цэгүүдийг санал солилцон тодорхойллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ