Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: 76 айлын орон сууц барина



Даланжаргалан сумын ЗДТГ-аас сумын төвд төвийн дулаан, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон гурван давхар 76 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Барилгын бүтээн байгуулалтын инженер судалгааны ажил дуусч зураг төсвийн ажлыг эхэлсэн бөгөөд захиалагчидтай гэрээ байгуулан эхний 38 айлын барилгыг энэ оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сумын төвд шинэ орон сууц барьснаар нутгийн иргэдийн тав тухтай орчинд амьдрах боломж нөхцөл сайжрахын сацуу шилжин ирж буй хүмүүст ч тохилог орчинд амьдрах боломж гарч байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ