Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуугаар машин жолоодвол гэмт хэрэг үйлдсэнд тооцно

 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй аливаа үйлдлийг одоогоор зөрчил хэмээн тооцож буй бол цаашид гэмт хэрэг гэж авч үзэх хуулийн төсөл боловсруулжээ. "Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамаараад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Хүнд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохирсон үйлдлийг одоогийн хуулиар гэмт хэрэгт тооцож байгаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зөрчлөөр торгуулсан 30-33 мянган хүн манай улсад бий. Монголд дунджаар 26 мянган гэмт хэрэг нэг жилд бүртгэгддэг. Энэ тоо хамгийн багадаа шууд хоёр дахин нэмэгдэнэ.Манай улсын тухайд жилдээ 60 орчим мянган гэмт хэрэг гардаг гэсэн улс болох нь байна" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дөрвөн ялын бодлого үйлчлэх аж.
450 мянгаас 15 сая төгрөгөөр торгох,
Зорчих эрхийг хязгаарлах,
Нийтэд тустай ажил хийлгэх,
Хорих гэсэн дөрвөн ялын бодлогыг хэрэгжүүлнэ.
Аль ялын бодлогыг хэрэглэх вэ гэдгийг шүүгч шийдэх юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ