Аймгийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 495 гэмт хэрэг гарч, 365 хүн гэмт хэрэгт холбогджээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 139, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг229, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 24, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 73, бусад 30 гэмт хэрэг гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 111(28.9%)тохиолдлоор өсжээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг нэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 6, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 5, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 7.1хувийг бүлэглэж18.2хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 298хүнийг албадан саатуулж, 439хүнийг баривчилсан байна.