Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Сартуул сэцэн хошууныхны түүхийг харуулсан музейн үзмэрүүд дэлгэгджээ

Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошууны түүх соёлд хамаарах ховор үзмэрүүдийг аймгийн музейд дэлгэж иргэдэд үзүүлж байна.   Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улиастайд болсон “Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу-түүх соёл” нэртэй эрдэм шинжилгээний хурлын хүрээнд тус хошуу нутгуудын эд өлгийн зүйлээр үзэсгэлэнг дэлгэжээ.

Алдархан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гэхмэтчлэн Сартуулын найман сумын музейгээс авчирсан 25 үзмэр, аймгийн музейн сан хөмрөгөөс 26 дэсийн 36 үзмэр гээд нийт 51 дэсийн 61 үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн Завханмандал сумын уран Минжүүрийн бүтээлүүд, Алдархаан сумын Мэргэн Онолтын мөнгөн цахиур буу, 18-р зууны үеийн жийжүү мөнгөн дөрөө, 19-өөс 20-р зууны үеийн халтар манан хөөрөг. Тухайн бүс нутгийн ахуй амьдралыг харуулсан нутгийн иргэдийн эдэлж хэрэглэж байсан шашны болон, ахуйн эд өлгийн зүйлсүүд багтжээ.

Завхан аймгийн музейн, Орон нутаг судлах музейн үзэсгэлэнгийн танхимд ховор үзмэрүүдийн үзэсгэлэнг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд дэлгэн үзүүлж байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.  
Ташрамд Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу нь одоогийн Завхан аймгийн 11 сумыг хамран суурьшиж байсан талаар эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлж байв.

Хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгааны сүүлийн үеийн томоохон үр дүнг орон нутгийн иргэдэд танилцуулсан үйл ажиллагааны үеэр сартуулын гэгдэх сумуудаас ирсэн ховор үзмэрүүдийн үзэсгэлэн нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байсан.  XVIII-XX зууны Монголын засаг захиргааны гол нэгж болсон хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгаанд тухайн үеийн нутгийн иргэдийн эдлэл хэрэглэл, ховор эд өлгийн зүйлс нь чухал баримт болох юм гэж аймгийн музейгээс нэмж дуулгав. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ