Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нохдод хазуулж буй эмэгтэйд туслаагүй гэх жолооч дуут дохио дарж, хашхирсан гэжээ


Гудамжинд явж байсан эмэгтэй рүү олон нохой дайрч, хазаж буй бичлэг цахим орчинд тарсан билээ. Түүнчлэн түүнд тус хүргэхгүй хажуугаар нь явсан жолоочийг иргэд буруутгаж байв. Мөн бичлэгт өөр нэг залуу газраас чулуу түүсээр эмэгтэйд туслахаар яаран сандран гүйж буй нь харагдсан.
skip-shareИргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь "5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгджээ. Үүний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан эздийг олж тогтоожээ.

Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тэрхүү жолооч мэдүүлэгтээ "Би цонхоо онгойлгон хашхирч, автомашиныхаа дуут дохиог дуугаргасан. Чулуу барьсан хүн цаанаас ирж явсан тул зам тавьж өгөхөөр холдсон. Хэрэв намайг буруутай гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ" гэжээ. Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ