Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 2779 га талбайн ургац мөндөрт цохиулж, үерт өртжээ



Долоодугаар сарын 7, 24-ны өдрүүдэд болсон үерийн улмаас Орхон сумын 500 гаруй га талбайн ургац үерт автжээ. Мөн долоодугаар сарын 27-ны өдөр Орхон, Хонгор сумдын нутгаар түр зуурын хүчтэй аадар, мөндөр богино хугацаанд орсон аж. Мөндрийн улмаас Хонгор сумын 2256 га тариалангийн талбайн үр тариа мөндөрт цохиулсан аж. Нийт 2779 га талбайн ургац үерт үер болон мөндөрийн улмаас эргэж сэргээхгүй болсон байна.

Хаврын тариалалт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хожуу эхэлж, удааширсан, хур бороо элбэг учир ургацын болц оройтох магадлалтай гэж ХХААГ-аас мэдээлж байна.

Тус газрын мэргэжилтнүүд ургацын баланс гаргахаар ажиллаж байна. Энэ сарын 23-ны өдөр дуусах бөгөөд балансын судалгаагаар ургацын болц болон хэдий хэр хэмжээний ургац авах зэргийг урьдчилсан байдлаар тогтоох ажээ. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил эхэлсэн. Техникээр хурааж цаг ,хугацаа хэмнэдэг ч ургац хураалтад хүн хүчний асуудал жил бүр тулгамддаг хэвээр байна. Ургац хураалтын эрчимтэй үед 700-1000 орчим хүн ажилладаг судалгаа бий.

Дээрх ажиллах хүчийг хэрхэн бүрдүүлэх талаар холбогдох байгууллагууд судалгаа хийж байгаа бөгөөд ажиллах хүчин хэдий чинээ хурдан бүрдэнэтөдийчинээ богино хугацаанд ургац алдагдалгүй хураах боломжтой гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ