Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан М.Бадарч өөрийн аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцов.
Мөн үеэр аймгийн ИТХ, ЗДТГ-аас уугуул гаралтай Улсын шинэ арслан цолтноо суурь хониор мялаажээ. Хүндэтгэлийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулан өгсөн байна.