Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Дундговь аймгийн Луус сумын уугуул Батбаярын Пунцагжбалжирын хар шүдлэн түрүү магнай торгон жолоогоо өргөсөн билээ.
Тэгвэл тус сумын удирдлагууд Луус сумын Наран багийн уяач Э.Улаанхүүд баяр хүргэж сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлсэн байна.