Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ш.Ганболд: Бидний гэр бүлийг эсэн мэнд үлдээсэнд баярлалаа


Дөргөн хатан нууранд энэ сарын 14-ны өдөр нуурын эрэгт тоглож байсан хийлдэг нугастай хоёр хүүхэд усанд хөвж байсныг Ховд аймгийн ОБГ-ын аврагч залуу н.Ганцогт, Ховд аймгийн цагдаагийн газрын мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Гантулга нар хөвөгч хантааз өмсөж ороод уснаас бүгдийг нь эсэн мэнд гаргаж амь насыг нь аварчээ. Тухайн үед ОБГ-ын аврагч н.Ганцогт ус руу түрүүлж ороод 2 охиныг аврах гэсэн боловч салхи шуургатай байсан учир хийлдэг тоглоомон нугаснууд салхинд хийсч улам л усны гүн хэсэг рүү орж хүүхдүүдийг аврахад хүндрэл үүсч усны голд гарах гарцгүй гацсан байдалтай байсан тухай ар гэр нь ярив. Яг ингэх үед цагдаа залуу М.Гантулга хантааз өмсөж араас нь ороод хамтдаа хүүхдүүдийг дэмнэж уснаас эсэн мэнд гаргаж авчээ. Тэгвэл Дөргөн хатан нуурын уснаас осол авааргүй амьд гарч чадсан 4 настай охины аав баярлаж талархснаа илэрхийллээ. Тэрээр биднийг элэг бүтэн үлдээсэнд баярлалаа. Тэр хоёр аврагч залуу бидний гэр бүлийн баатар гэж хэлэхэд ч багадана хэмээв.Цаашид иргэд амарч зугаалахдаа ялангуяа бага насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж, гол уснаас хол байлгаж хараа хяналттай байлгахыг зөвлөж байна.
2023.07.16
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ