Энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 14 тулгуур унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон байна.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад өчигдөр /2023.06.25/ 18:37 цагт нийт 14 тулгуур унасан болохыг тогтоож, гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгааг Баянхонгор - Эрчим хүч ЦТ ХХК-аас мэдээлсэн байна. Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа аж. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж.