Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хүүхдийн зөвлөл, Скаутын холбоо хамтран төвийн бүсийнтаванаймгийн хүүхэд,залуусыг хамруулсан "Тэгш оролцоо-2023" бүсийн чуулганыг зохион байгуулж байна.
"Нэгдүгээрт хүүхэд" аяны хүрээнд Дархан-Уул аймгийн "Зулзагын гол" хүүхдийн зусландболж буй уг чуулганы үндсэн хөтөлбөрийн хүрээнд “Сайн байна уу?-Зуслан минь”,"Хамтдаа бүтээцгээе",“Хүүхдийн зөвлөлийн өдөр”,“Монгол бахархал”, “Баяртай зуслан минь”хөтөлбөрөөрүйл ажиллагаагаа өрнүүлжтаван өдөр үргэлжлэхажээ.
Хөтөлбөрт Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнманлайлал болсон хүүхдүүдийн төлөөлөл,Монголын хүүхдийн зөвлөл, Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөлийн 280 орчим хүүхэд оролцож байна.
Тус чуулганд Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр өртөөчилсөнсургалт, open mic, майхант өдөрлөг, кино үзвэр, галын наадам гээд олон сонирхолтой үйл ажиллагаа болохоос гадна Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнийг сонгохсонгууль болох ажээ.