Үе үеийн парламентад хүчтэй байр суурьтай байж, бусдыг эзэрхийлж ирсэн “Увс”-ын бүлэглэл удахгүй “утаа” болж дуусах нь. Угаасаа Ц.Нямдоржийг улстөрөөс зайлуулчихсан байтал дараагийн “толгойлогч” мэт явсан Ч.Хүрэлбаатар нь буруу гишгэж, өөрийгөө байтугай бүлэглэлээ чирчихсэн хэрэг.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар мань Ч.Хүрэлбаатарыг МАН-ын удирдлагууд “Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй ээ. Одоо хангалттай.” хэмээн хатуу анхааруулсан байна.
Энэ анхааруулга нь ганц түүнд зориулаагүй. МАН доторх Увс бүлэглэлийн үе дууссан шүү гэдгийг мэдэгдсэн гэсэн үг.
Ч.Хүрэлбаатар ингэж өөртөө дэгээ тавьсан нь өнгөрсөн сард хятадын хөрөнгө оруулагчидтай уулзсан гэх асуудал.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мөрийтэй тоглож байна гэхээ мэдээлэл цацагдсан. Мань хүн тухайн үед “Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах гэж байгаа бөгөөд тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уулзалт, арга хэмжээнд очсон” хэмээн өөрийгөө өмөөрч байв.
Гэвч энэ нь худал байсан бололтой. Тийм ч учраас дээрх асуудлыг тагнуулын байгууллагаас шалгаж, Ч.Хүрэлбаатараас гадна хэн, хэн байсан, хятадын талаас ямар хүмүүс оролцсон гээд байцааж эхэлсэн аж.
Түүнчлэн Ч.Хүрэлбаатар ажлын бус цагаар гаднынхантай уулзалт зохион байгуулсан нь ил болмогц Засгийн газар, Ерөнхий сайдын нэрийг барьсан нь өөрийгөө болон Увсын бүлэглэл нурж унах суурийг тавьсан гэсэн үг.
Юутай ч хэдэн жилийн өмнө туслах залуугаараа туг тахиж, шоронд илгээж явсан Ч.Хүрэлбаатар ирэх жилийн сонгуульд өөрөө байтугай тойрон хүрээлэгчдээ ч нэр дэвших эрхгүй болгочхож байгаа нь энэ.
https://erennews.mn/article/60458