Коста Рика дахь амьтны хүрээлэнгээс өөрөөсөө үр тээсэн матрын анхны тохиолдол илэрсэн байна. Тус амьтан гений хувьд өөртэйгөө 99.9% ижил ураг төрүүлсэн байна. Түүнийг 2 настай байхад нь амьтны хүрээлэнд авч ирж, тэр цагаас хойш зөвхөн тусгаарлагдаж амьдарсаар иржээ.
“Virgin Birth” буюу онгон төрөлт гэх энэ үзэгдэл нь шувууд, загас болон бусад хэвлээр явагчдын төрөл зүйлд тохиолдож байв. Эрдэмтэд энэ шинж чанар нь өмнөх төрлөөс удамшсан байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд үлэг гүрвэлүүд өөрөө өөрийгөө үржүүлэх чадвартай байсан байж магадгүй гэж таамагладаг байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн шинжлэх ухааны багийнхан “Virgin Birth”-ийн талаар 11 жил судалгаа хийж байгаа доктор Уоррен Буттай холбогдсон бөгөөд тэрбээр энэ үзэгдэлд огтхон ч гайхаагүй байна. Мөн Уоррен Бут “өөрөөсөө үр тээх тохиолдлыг халим, шувуу, могой, гүрвэл зэргээс харж байсан. Энэ нь түгээмэл тохиолддог үзэгдэл” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC