Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Учрал: Ерөнхий сайд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангахаар Илон Масктай харилцан тохиролцсон



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Старлинк" компанитай холбоотой мэдээлэл өглөө. 
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан.
"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид бол Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.
Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.
Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.
Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ