Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БШУ-ны ТНБД Л.Цэдэвсүрэнтэй хариуцлага тооц


Боловсролын зээлийн сангийн асуудал сүүлийн хэдэн өдөр олон нийтийг бухимдууллаа. БЗС-гаас хувь хүртэгсдийг зээлээ эргүүлэн төлөхийг ч шаардаж байна. Тэр нь ч зөв.
Одоогийн БЗС-гаас авсан гэгдээд байгаа баримт мэдээллүүдээс харахад 1997 оноос эхэлж байгаа. Түүнээс хойш эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд, ойрын хамааралтай ах дүүс нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг БЗС-гаас суралцсан. Дүрэм, журамд нь эргэн төлөлтийн талаар тодорхой тусгагдаагүй зэрэг алдаа, дутагдал бий. Тэрийг тус яаманд ажиллагсад мэдэж, залруулах ёстой атал чимээгүй явсаар ирсэн. Тэдний нэг нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн.
Түүний намтраас харвал мань хүн 1996 оноос тухайн үеийн Гэгээрлийн яаманд Хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд:
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оны 7 сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10-р захирамжаар МУ-ын БШУ-ны сайдаар томилсон.
  • 2021 оны 2 сарын 19-нөөс 10 сарын 20-нд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021 оны 10 сарын 20-ноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Бүтэн 27 жил хуулийн мэргэжилтнээс салбарын сайд хийсэн Л.Цэдэвсүрэн хаана ямар алдаа дутагдалтай асуудал иргэдийн мэдээллээс далд явагдаж байгааг эрхгүй сайн мэдэх учиртай.
Үгүй ядахдаа энэ салбарт бугшсан идээ бээрийг гадарлах байтугай доторлож яваа. Гэтэл зөвхөн өөрийн албан тушаал ахих шат гишгүүр болгон ашиглаж ирсний жишээ нь өнөөдрийн буглаа. Иргэдийг бухимдуулж буй БЗС.
Товчхондоо Л.Цэдэвсүрэн Монгол Улсын боловсролын салбарт буруу яваа бүх асуудлыг эхнээс нь мэдэж байсны зэрэгцээ өөрийнх нь албан тушаал, эрх мэдэл хүрдэггүй байсан бол ядаж л сайдаар ажиллаж байх хугацаандаа БЗС-гаас 26 хүний зээлийг чөлөөлөх бус харин ч бүгдийг илчлэх боломж хангалттай байсан гэсэн үг.  

https://erennews.mn/article/60165
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ