Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд зөвлөхүүдээ томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан ороод удаагүй байна. Цагаан сарын өмнө Ерөнхий сайд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлалаа.
 
Ийнхүү Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилж эхэлсэн байна.
 
 
Тухайлбал, А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна. Саяхан түүнийг МАН-д элссэн тухай мэдээ нийгмийн сүлжээгээр хэсэгтээ шуурсан. Монголын медиа салбартаа тэргүүлэгч news.mn-ийг үүсгэн байгуулж ажил амжилтын гараагаа эхлүүлсэн тэрээр хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг. Улстөрийн болон нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдан хэрэгжүүлсэн туршлагатай.
 
 
 
Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрээр 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна.
 
Түүнчлэн Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаас гадна “Алсын хараа 2050 - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.
 
Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан туршлагатай.
 
 
Харин Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой.
 
 
 
Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ