Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Шатрын мастерууд Ховд аймгийн иргэд, өсвөрийн шатарчидтай зэрэг тоглов



Монголын шатрын ноён оргил болсон тамирчид, шүүгчид, дасгалжуулагч нарын төлөөлөл Ховд аймагт зочилж, 2023 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцож, шатрын спортыг орон нутагт  хөгжүүлэхэд  хувь нэмрээ оруулж явна. 
Тэд өнөөдөр Ховд аймгийн төв талбай дээр шатар сонирхогчид болон өсвөрийн тамирчидтай нэг зэрэг тоглолт хийлээ.

Зэрэг тоглолтодих мастер С.Билгүүн, Б.Гүндаваа, МУГТ, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, олонулсын мастер С.Ган-Эрдэнэ, С.Чингүүн, Г.Амартүвшин, эмэгтэй олонулсын мастер Б.Баярмаа, Дэлхийн шатрын холбооны мастер, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Дэлхийн шатрын холбооны мастерН.Амилалгэсэн 9 тамирчин оролцож, Ховд аймгийниргэд, өсвөрийншатарчдын төлөөлөл 70 хүнтэй өрөг нүүлээ. Өөрөөр хэлбэл, нэг мастер тамирчин 4-5 хүнтэй нэг зэрэг шатар тоглосон юм. 
Зэрэг тоглолтыг Монголын шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбооноос хариуцан зохион байгуулсан бөгөөд оролцогчдод дурсгалын бэлэг өгч, спортын амжилт хүссэн юм. 
Монгол Улсын аварга шалгаруулахшатрыншигшээ тэмцээнд оролцож буй тамирчид зэрэг тоглолт хийснээр орон нутгийн шатрын спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжбүрдэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ