Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гучин дөрвөн настай Тедди ДАШТ-нд 11 дэх удаагаа түрүүллээ


Олимпийн наадмын 2 алт, 2 хүрэл медальт, дэлхийн 10 удаагийн аварга Францын домогт жүдоч Тедди Ринье дөрвөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан өнжсөний дараа Дохад эргэн ирж харих болоогүй гэдгээ зарлаж 11 дэх алтан медалиа зүүлээ. “Тедди баавгай” өнөөдөр Катарын татамид нийт 6 барилдаан хийсэн бөгөөд Румыний Владут Симионеску, Польшийн Каспер Журовски, манай О.Цэцэнцэнгэл, Японы Тацүрү Сайто, Тажикистаны Темур Рахимов, ОХУ-ын Инал Тасоев гээд шилдгүүдийг ээлж дараалан “өвдөг шороодуулсан”.
Ринье 34 настайдаа дэлхийн аваргад түрүүлсэн хамгийн ахмад жүдоч болж байна.
Риньегийн ДАШТ-ий алтан медалиуд:
  • "Рио де Жанейро-2007" ДАШТ
  • "Леваллуа-2008" ДАШТ үнэмлэхүй жин
  • "Роттердам-2009" ДАШТ
  • "Токио-2010" ДАШТ
  • "Парис-2011"ДАШТ
  • "Рио де Жанейро-2013" ДАШТ
  • "Челябинск-2014" ДАШТ
  • "Астана-2015" ДАШТ
  • "Марракеш-2017" ДАШТ үнэмлэхүй жин
  • "Будапешт-2017" ДАШТ
  • “Доха-2023” ДАШТ
Эх сурвалж: MGL SPORT
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ