Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Дөрвөн сумын 480 өрхөд тусламж үзүүлнэ



“Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийн нээлт, тусламжийн гарааг Дэлгэрхаан сумаас эхлүүлэв.  Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийг долоон аймгийн 38 суманд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн дөрвөн сумын 480 өрхөд нийт 163.2 сая төгрөгийн өртөг бүхий тэжээл, мөнгөн дэмжлэг олгохоор төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас төслийн ажилд 25 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Энэ хүрээнд Дэлгэрхаан сумын нийт 115 өрхөд тэжээл болон мөнгөн дэмжлэг олгохоос өнөөдөр тэдний төлөөлөл болох 30 өрхөд 150 шуудай хорголжин тэжээл олгож, мөнгөн тэтгэмж олгох данс бүртгэлт хийлээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ