Төрөхийн өмнөх бэлтгэлээ бүрэнхангаагүй,төрөлтийн үйл явц, өвдөлтийн талаархмэдлэг,мэдээлэлдутмаг байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй эмнэлгийн бус орчинд амаржих тохиолдол аймгийн хэмжээнд байдаг аж. Тодруулбал, төрөх хугацаагаа мэдэхгүй, төрөхийн өмнөх өвдөлтийн давтамж, дуншилт зэргийг мэдрэхгүй байх, өвдөлт өгсөн ч хэнэггүй байдал зэргээс шалтгаалан гэртээ болон эмнэлэг явах замдаа автомашинд төрөх тохиолдол сүүлийн гурван жилд 25 бүртгэгджээ.
Аймгийнхэмжээнд2020 онд9 эх,2021 онд 8эх,2022 онд 8эх эмнэлгийн бус орчин буюугэр төрөлтөд бүртгэгджээ. Жирэмсний 38 дахьдолоохоногоос хойштөрөх хугацаа ойртдог тул хувийн бэлтгэлээ базаах, харьяа эмнэлгийн эмчтэйгээ тогтмол холбогдож мэдээлэл авах, эмчид үзүүлэх цаг хугацаандаа үзүүлэх нэн шаардлагатай аж. Өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан эмнэлгийн бус орчинд төрөх ньолон сөрөг үр дагавартайгэжмэргэжлийн эмч нар анхааруулжбайна. Тухайлбалзарим жирэмсэн эхэрүүл мэндийн боловсрол муу,ямар үед төрөх үйл ажиллагаа эхлэх, төрөхийн өмнөх өвдөлт ямар давтамжтай байгааг, төрөх үед юу бэлдэх эсэхээ мэдэхгүй гэрээс гарсан даруйд эмийн сан бусад газраар явж бэлтгэх зэргээс шалтгаалан хугацаа алддаг ажээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрөх үйл ажиллагаа эхэлсэнжирэмсэнэхчүүдхарьяалал харгалзахгүйгээр тусламж авах боломжтойболжээ. Гэхдээ бусад аймгаас ирж буй жирэмсэн эхсолилцох хуудас, жирэмсний хяналтын карт, эх,хүүхдийн ягаан дэвтэрзаавал авчрах ёстой аж. Түүнчлэн хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай бөгөөд дэвсдэгболонөмсдөг памперс, нойтон салфетик, ариун цэврийн хэрэглэл,зэргийг урьдаас бэлтгэх ажээ.
Ташрамд, 2019 онд Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгт зорчиж явсан жирэмсэн эх төрж галт тэрэгний үйлчлэгч эх барьж авсныг бид мэдээлж байсан билээ.