Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж,байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүднээс олон чухал ажил арга хэмжээг зохион байгуулжээ.
ТухайлбалАлтанбулаг, Жавхлант сумын 35 га талбайд ойн зурвас байгуулж, Орхон, Сайхан, Сүхбаатар сумдын газрын доройтол цөлжилт, элсний нүүлтэд өртсөн тус бүр 5 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулжээ. Энэ ньөмнөх оноос 10 га-гаар нэмэгдсэн аж.
МөнБаруунбүрэн, Орхон, Орхонтуул, Ерөө, Сант, Цагааннуур сум, Ерөө, Орхон голын ай сав, ойн санд хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийжээ. ТүүнчлэнОрхонтуул сумын "Замын булаг"-ийн усыг хуримтлуулан хөв, цөөрөм байгуулж, ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлжээ.
МөнАлтанбулаг, Түшиг сумдын хил дагуух 118км газарт түймрээс хамгаалах шороон зурвас байгуулж, хилийн зөрчил, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэнбайна.
Сүхбаатар сумын Хонгор морьтын 1-р багт “Аюултай хог хаягдал түр хадгалах агуулах” барьж, Төмөр замын 7 дугаар багт баригдаж эхлээд орхигдсон орон сууцны барилгыг буулган, хог хаягдлыг зайлуулж орчин нөхцөлийг сайжрууллаа.
Мөн ашиглалтын улмаас эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлын хүрээнд 112.46 га талбайд техникийн, 89.74 га талбайд биологийн, 257.4 га талбайд дүйцүүлэн хамгаалж, 1.3 тэрбум төгрөгөөр эвдэрч олон жил эзэнгүй орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Энэ нь өмнөх оноос техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг 117.64 га-гаар нэмэгдүүлжээ.