Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймагт хэрхэн хүйтэрсэн талаарх мэдээг гаргасан байна. Тодруулбал өнгөрөгч шөнө /2023.01.22/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар -40,0….-46,4 хэм хүйтэн хоносон бол Ерөө суманд хамгийн хүйтэн буюу -46,4 хэм хүрч хүйтэрсэн байна.
Харин Цагааннуур суманд -38 хэм хүйтэн хоножээ.