Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүрэн баавгайг хоёр бамбарууштай нь агнасан хэрэг гарчээ


Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б энэ оны дөрөвдүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн нэг хүрэн баавгай, хоёр бамбарууш агнажээ. Улмаар Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
    Шалгалтаар иргэн Б нь нас бие гүйцсэн эх баавгайг  хууль бусаар галт зэвсгээр буудаж, төрөөд  сар ч болоогүй хоёр бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж хороосон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.5-7.5 сая төгрөгөөр үнэлсэн.
   Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42 сая  орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.
Эх сурвалж: ЦЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ