Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурч байна


Сэлэнгэ аймгийн нутгаар яг одоо бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч байна. Иймээс байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Өнөөдрийн 20:00 цагаас маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө -2-7 градус хүйтэн , өдөртөө +1+6 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Энэ сарын 28-наас 5 дугаар сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 1-нд зарим сумдын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан, 29-нөөс дулаарч  шөнөдөө +0+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан  байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ