Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын Анагаах Ухааны Коллеж нь 2006 онд байгуулагдсан юм. Олон улсын оюутнуудыг албан ёсоор элсүүлснээс хойш АНУ, Канад, АНЭУ, Пакистан, Энэтхэг, Индонез, Нигери зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй оюутнууд энд суралцжээ. Одоогоор тус сургуульд Африкийн 13 орны 20 гаруй гоюутан суралцаж байна.

Тус коллеж нь мэс засал, дотор салаа, оношилгоо, хятад анагаах ухаан, хуурай зүүний эмчилгээ, массаж зэрэг чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд энэ нь Хятадын уламжлалт анагаах ухааныг сурталчлан дэлгэрүүлэхийн зэрэгцээ соёлын солилцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | news.cn |