http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын үйлдвэрчний Эвлэлийн холбооны гишүүд холбооныхоо хуйвалдааны их хурлыг эсэргүүцэж байна

МҮЭ-ийн холбооны гишүүд 4 жилд нэг удаа хуралддаг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийг сонгох хурлыг нууцаар, хаалттай хийх гэж байгааг эсэргүүцэж, МҮЭ- ийн холбооны Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлж байна.  
МҮЭ-ийн холбоо 108 жилийн түүхтэй 21 аймагт салбар холбоотой 200 мянга гаруй гишүүнтэй иргэний нийгмийн төлөөлөл болсон байгууллагын хувьд: 
 
  1. МҮЭ-ийн Их хурал хэдэн сарын хэдний өдөр, хаана болох, хэн нэр дэвших талаар бүх гишүүдэд мэдээлэл байхгүй байна. 
  2. Хоёр зуу гаруй мянган гишүүдийг 200 гишүүнээр, дарга нараар төлөөлүүлж хуйвалдааны нууц хурал хийх гэж байна. Энэ нь нийт гишүүдийн 0,1%-ийг эзэлж байгаа ба багадаа 2000 гишүүдийг их хуралд оролцуулах шаардлагатай. 
 
Ийнхүү нууц хурал хийснээр дараагийн Улсын Их Хурлын гишүүдийг бэлдэж, МҮЭ-ийн гишүүдийн татварыг зүй зохисгүйгээр зарцуулах, хөрөнгө мөнгө, газрыг үрэн таран хийх хүнийг дахин сонгох болно гэж үзэж байна. 
 
Иймээс ҮЭ-ийн гишүүд бид:
 
-Нууц их хурлыг зогсоох; 
 
-Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх замаар төлөөллийг оролцоог хангах шаардлагыг МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ерөнхий зөвлөлд хүргүүлж байна. МҮЭ-ийн холбооны Гишүүндээ бус Намд үйлчилдэг тогтолцоог устгаж, шинэчлэх үйл хэрэгт Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй ҮЭ-д татвараа төлдөг, жирийн гишүүддээ УРИАЛЖ БАЙНА. 
 
Өнөөдрөөс МҮЭ-ийн холбооны төв байрны үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж байгаагаа мэдэгдэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ