Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад Төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо. Тэрбээр мөн гэргийн хамт “Чингис хаан” музейг үзэж сонирхлоо. Түүнчлэн БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.
Гавьяаны загалмайн алтан одонгоор:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,
Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,
Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:
- Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагнажээ.
Эх сурвалж:www.polit.mn