Дорноговь аймгийн Замын Үүд сум нутаг дэвсгэрт байрлах хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоож, хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрсэн этгээдийг саатуулжээ. Тодруулбал, бараа хадгалах зориулалттай амбаар буюу агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 383,500 төгрөгийг хохирол учруулсан байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноожээ.
https://dorgio.mn/p/144596