Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан “5 ханатай Монгол гэр алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16.54 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух 35 настай, эмэгтэй “С”-ийн таван ханатай монгол гэрийг 28 настай, эрэгтэй “С” хулгайлж, бусдад худалдан борлуулсан байжээ. Шуурхай эрэн сурвалжилж, хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.