Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Том толгойтой” Багахангай дүүргийн Засаг даргадаа хариуцлага тооцохгүй, өнгөрөөх юм уу Д.Сумъяабазар дарга аа


Нийслэлийн 9 дүүргээс хамгийн алсагдмал байдаг хоёр дүүргийн нэг бол Багахангай. Тэгвэл тус дүүргийн Засаг дарга А.Сүхболдын хууль бус үйлдлийн талаарх баримтуудыг бид дэлгэж байна.
Түүний хувьд өнгөрсөн 2022 оны 8-р сард албан тушаалдаа томилогдсон ч, эрх мэдлээ давуулан ашиглаж, Төрийн албаны тухай хуулийг хэд хэдэн зүйл заалтаар зөрчжээ.
Тодруулбал, Төрийн байгууллагын аудитын дүгнэлтээр түүнийг ажилтнууддаа 28,9 сая төгрөгөөр шагнал урамшууллыг хавтгайруулан олгосон, Засаг даргын нөөц хөрөнгийн журмыг зөрчин төлөвлөж болох зардлыг 8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн, зөвлөхийн орон тоог илүү ажлуулж 18 сая орчим төгрөгийн зардал гаргасан, Шилэн дансанд 132 сая төгрөгийн мэдээллийг дутуу байршуулсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 14.1, 14.4-р зүйл заалтыг тус тус зөрчиж, улсад 18 сая төгрөгийн хохирхол учруулсан байна.
Санхүүгийн асуудлаас гадна аж ахуйн зохион байгуулалтгүй гэдгээ мөн аудитын шалгалтаар батласан А.Сүхболд “том толгойтой” байсан гэдэг нь илт.
Түүний дарга гэх хотын дарга Д.Сумъяабазар А.Сүхболдод ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг харах л үлдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн хурлын 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон байдаг.
Засаг дарга А.Сүхболд нь математик-физикийн багш мэргэжилтэй бөгөөд
• 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш
• 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер
• 2012-2020 онд тус сургуульд Захирал
• 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
Мөн 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн.

TAC.mn


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ