Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Хөшөө бүр тухайн цаг үеийнхээ түүхийг илэрхийлдэг



Өнгөрсөн үеийн түүхийг илтгэх нэг сурвалж хөшөө, дурсгал юм. Тухайн цаг үед тодорч гарч ирсэн манлайлагч, эсхүл нутаг орны аж амьдралыг бэлгэдсэн, тив, дэлхийд алдар цуугаа мандуулсан тамирчин, математикч, уран бүтээлчид гээд хөшөө дурсгалын түүх олон янз байдаг.

Өнгөрснийгирээдүйд авчрах тэрхүү хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ндхөшөө, дурсгалаа хамгаалах олон улсын өдөр тохиодог аж. Түүхэн үйл явдлыг санан дурсах баталгаа, хүндэтгэн дээдлэх илрэл, улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон хөшөө бүр өөрийн гэсэн түүхтэй байдаг. Энэхүү түүхэн явдлыг санах, тэмдэглэх өнгөрүүлэх өдрийн хүрээндДархан-Уулаймагт байдаг хөшөө, дурсгалаасцөөнийгсонирхуулъя.

САНСРЫН НИСГЭГЧДИЙН ХӨШӨӨ
1981 оны 3 дугаар сарын 22-ндБүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗСБНХУ-ын иргэн, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч ВладимирАлександровичЖанибековынхамт сансарт ниссэн. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн энэ түүхэн түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс 1981 ондДархан-Уулаймагт “Сансрын нисэгчдийн хөшөө” босгосон түүхтэй.

2018 онд Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ой, Дархан хотод 37 жилийн өмнө босгосон Сансрын нисгэгчдийн хөшөөг Дархан Зангилааны хамт олон, “Хасжинст” ХХК-тай хамтран сэргээн засварлажээ. Тус хөшөөг сэргээнзасаж, хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын сансрын анхны нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон Улаанбаатар төмөр зам,Дархан-Уулаймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцож байжээ.
Санаачилгыг Дархан зангилааны төмөр замын холбооны ахлах механикч С.Баярсайхан гаргасан бөгөөд тус зангилааны МАХН-ын хорооны дарга З.Даржаа энэ саналыг дэмжиж, төмөр замчид, Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачид хамтран “СОЮЗ-39” сансрын хөлгийг дуурайлган хамтран бүтээн байгуулжээ.

МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН НАЙРАМДЛЫН ХӨШӨӨ

1977 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудынVIих наадам болж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Ц.Балхаажав тэргүүтэй төлөөлөгчид их наадмын үйл ажиллагааны үеэр энэ хөшөөг нээжээ. Хөшөөний баганын нэг талд БНМАУ-ын алтан соёмбо, нөгөө талд ЗСБНХУ-ын алх хадуурт сүлдийг гуулиар хийж байрлуулж байв.

Энэхүү хөшөөг Дархан хотын АДХГЗ-ын орлогч дарга асан, Дархан хотын ерөнхий архитекторч Д.Сайнхүү анх санаачлан, уран зураач Ч.Болдбаатар зургийг нь гарган бариулж байжээ.
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГ

Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дархан хотынсоёл-Урлагийн10 хоногт зориулж дэд хурандаа Нямбуу захирагчтай барилгын цэргийн 017 дугаар ангийн ахлагч С.Дашчирэвдаргатай мужааны бригадын хамт олон энэ хөшөөг босгожээ.
Хөшөөний нээлтийг 1985 оны 7 дугаар сарын 15-ныөглөө Дархан хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга П.Болд, Дархан хотынАДХГЗ-ныдарга Н.Төмөрхуяг нар үг хэлж нээж байжээ. Хөшөөний өндөр нь 20м, хоёр талдаа шаттай, шавраар хийж боржингоор өнгөлсөн, суурийн диаметр нь 8.70м бөгөөд ерөнхийархитекторнь Б.Галсанцэрэн санаачилж хийлгэжээ.

АТАРЧДЫН ХӨШӨӨ

Хонгор сумын Соёлын төвийн урд байрлах "Атарчин" хөшөөг 1989 онд уран барималч Д.Буяндалай бүтээжээ.


"АТАР-50" цэцэрлэгт хүрээлэн
Атар газар эзэмшсэний 50 жил, Атрын хоёрдугаар аян эхлүүлсний дурсгалд зориулан Хонгор сумын засаг дарга Н.Чүлтэмбатын санаачилгаар уран барималч Ц.Намдагийнзураг төсөл, загвараар аймгийн зураач, урчуудын холбооны гишүүд 2009-04-27-ныөдрөөс 6 дугаар сарын 17-ныхооронд барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн “Атар-50” дурсгалын хөшөөний суурийн диаметр нь 8м, хөшөөний өндөр нь 8.5м аж. Уг хөшөө нь Атрын нэг, хоёр, гуравдугаар аяныг төлөөлсөн гурван багана, түүнийг холбон багцлах бүслүүрцагариг, оройн хэсэгт алтан нарыг бэлгэдсэн хоёр метрийн диаметртэй, 450 орчим кг жинтэй бөмбөрцгөөс бүрддэг ажээ.

ЧҮЛТЭМИЙН ЦЭРЭНДОРЖИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Чүлтэмийн Цэрэндоржийн гэрэлт хөшөөг Шарын гол сумын Уурхайчдын цэцэрлэгт хүрээлэнд 2018 онд босгожээ. 1961 онд байгуулсанДархан-Уулаймаг 1972 онд анхны Хөдөлмөрийн баатраа өлгийдөн авсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Чүлтэмийн Цэрэндорж байсан аж.
Ч.Цэрэндорж нь Шарын голын уурхайдэкскаваторынмашинистаар ажиллаж, олон уурхайчинд уул уурхайн ажил хөдөлмөрийг зааж, сургасан хүндтэй нэгэн байсан аж.

БНМАУ-ЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МАРШАЛ, ДАРХАН ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨ
Энэхүү хөшөө боссон газар нь Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж юм. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны есдүгээр сарын 15-ныөдрийн 87 дугаар тогтоолоор нэрэмжит болгосон. Дархан сумын наймдугаар багийн нутаг “Тээвэр Дархан”ХХК-ийнзүүн урд уулзвараас төмөр замын наймдугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгон баталжээ.
Уг дурсгалын хөшөөгДархан-Уулаймаг дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн захиалгаар Зураач урчуудын эвлэлийн уран бүтээлчид хоёр сар гаруй хугацаанд бүтээжээ. Хөшөөний бүтцийн ерөнхий хэлбэрийн тухайд галын дөлийг бэлгэдэн дүрсэлсэн аж. Зургийн тухайд 1961 онд Дархан хотыг байгуулахад хүрэлцэн ирж байх үеийг илэрхийлсэн Ю.Цэдэнбалын алхаж явааг өмнө дүрсэлж, арын хэсэг өнөөгийн Дархан хотын хөгжил цэцэглэлтийг харуулжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ