Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: 17 сумын ЗДТГ-т цахим хурлын тоног төхөөрөмж олгов



Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. 2020-2027 он хүртэл хэрэгжих тус төслийн II, III үе шатны санхүүжилтээр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон 17 сумын ЗДТГ-т  цахим хурлын тоног төхөөрөмж олголоо. Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг “Ай Ти Эс Өү” ХХК-тай хамтран гүйцэтгэжээ. 

Орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ухаалаг дэлгэц, дагалдах тоног төхөөрөмжийг төслийн баг, мэргэжилтнүүд энэ оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн албан ёсоор хүлээлгэн өгч буй. Үүний үр дүнд байгууллагуудын материаллаг бааз бэхжиж, төрийн өдөр тутмын үйл ажиллагаа орон зай, цаг хугацаанаас үл хамааран тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэж, олон байгууллага, иргэнийг хамарсан цахим уулзалт, хурал, сургалт зохион байгуулах боломж бүрдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ