Баян-Өлгий орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар стандарт, хэмжил зүйн хэлтэст найман төрлийн эталон тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Уг хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лабораторийн эталон тоног төхөөрөмж нэмэгдэн “Шингэрүүлсэн шатдаг хийн /газ/” түгээгүүрийн хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх бүрэн боломжтой болсон байна.
Аймгийн засаг даргын тамгын газар “Мэйжүрмэнт” ХХК-тай 20 сая төгрөгөөр эталон тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, тус компани нь техникийн тодорхойлолтын дагуу дээрх эталон тоног төхөөрөмжүүдийг энэ оны зургадугаар сарын 29-ны өдөр хүлээлгэн өгчээ.