Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулав



Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, маргааш, ирэх сарын 1, 2-нд хүйтрэн, зарим газраар цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Тодруулбал, 1, 2-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи энэ сарын 30, 31, ирэх сарын нэгэнд ихэнх нутгаар 12-14м/с, говийн нутгаар 18 метр давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8-13  градус хүйтэн, өдөртөө +2+7  градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +3+8 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна. 
Ирэх сарын нэгнээс нийт нутгаар хүйтэрнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ