Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Их говийн дархан цаазат газар, хилийн бүсэд хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0166-р ангийн алба хаагчид олж илрүүлжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат дөрвөн иргэн хилийн бүсэд хууль бусаар нэвтэрч, хууль бусаар алт олборлож байсныг хилчид энэ сарын 21-ний өдөр илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоосон байна. Улмаар хуулийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч, холбогдох байгууллагууд нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.