Архангай аймгийн Цэнхэр суманд хууль бусаар алт олборлож байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Улмаар дээрх мэдээллийг аймгийн экологийн асуудал хариуцсан байцаагч шалгахад, Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Green fit” ХХК-ийн эзэмшилд, нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар алт олборлож, байсан үйлдлийг таслан зогсоожээ.
Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.