Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАРИМТ: Архангайн засаг М.Батжаргалд хүсэлт гаргаад, “Грийн Фит” гэх компани Цэнхэр суманд нөхөн сэргээлт нэрээр алт угаагаад эхэлжээ

 
Одоогоос хоёр жилийн өмнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг сүр дуулиантайгаар цуцалж байв.
Гэтэл хоёр долоо хоногийн өмнөөс дээрх газарт нөхөн сэргээлт нэрийн дор алт угаагаад эхэлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 29-ны өдөр “Грийн Фит” ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд хандан техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр “алт угаах” хүсэлт гаргасан байна.
“Грийн Фит” ХХК нь “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт “Монгол газар” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 14 га талбайд явуулсан олборлолтын улмаас ухаж, сүйтгэсэн газруудад хаягдсан үлдэгдэл овоолгыг үйлдвэрийн аргаар технологийн дагуу боловсруулна. Нөхөн сэргээлт хийхдээ улсаас болон орон нутгаас ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүй хийнэ” хэмээн амлалт өгч, хамтран ажиллахыг хүсжээ.
Уг хүсэлтийг Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүүд хуулийн хүрээнд судлан шийдвэрлэхийг үүрэгджээ.
Улмаар аравдугаар сарын 28-ны өдөр Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү “Грийн Фит” ХХК-ийн захирал Д.Өлзийбаяртай нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэлийн гэрээг НЭГ жилийн хугацаатай байгуулж, хамтран ажиллахаар болсон байна.
Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, “Грийн Фит” ХХК нь Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт угаах техник хэрэгслээ суурилуулж, үйл ажиллагаагаа хэдийнээ явуулаад эхэлсэн байна. Тэд нөхөн сэргээлт хийх бус улам ухаж, сэнтийчилж байгаа гэх. Гэтэл орон нутгийг удирдлага, экологийн цагдаа зэрэг холбогдох албан тушаалтнууд гэрээ байгуулсан гэх шалтгаанаар үйл ажиллагаанд нь хяналт тавихгүй байгаад иргэд бухимдалтай хандаж байгаа аж. 
Тэгвэл тус газарт алт угаах зөвшөөрөл авч дөнгөсөн “Грийн Фит” ХХК нь 2017 оны долдугаар сарын зургааны өдөр гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгуулагдсан байна. Улмаар 2019 оны зургадугаар сарын 21-ний өдөр Д.Өлзийбаяр нь гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Тус компани нь өмнө нь ямар нэгэн тендерт оролцсон гэх мэдээлэл opendatalab.mn-д бүртгэгдээгүй байна. Харин Харин Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тус газар тендерт оролцсон хэмээн бүртгэгдсэн ч шалгарсан эсэх талаар мэдээлэл байхгүйбайгаа юм. “Грийн Фит” ХХК нь Архангай аймгаас зарласан тендерт шалгарсан болохоо аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтээ дурдсан байна.
Ямартай ч Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт нэрийн дор ийнхүү алт угаах үйл ажиллагаа эхэлжээ.
Эх сурвалж: iSee.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ