Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотоос аймагт нь шилжин ирвэл газар өмчлүүлж, ажлын байраар хангахаа Засаг дарга нар амлалаа


“Хөдөөгийн сэргэлт” чуулганд бүх аймгийн Засаг дарга нар оролцсон. Тэд хотоос аймагт нь шилжин ирвэл иргэд, ААН-үүдэд дараах дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ Засаг дарга нар амлав.
Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч М.Хуягбаатар: Бид нар шаардлагатай боловсон хүчин болох нарийн мэргэжлийн эмч, багш нар өндөр технологи хэрэгжүүлэх инженер гэх мэт хүмүүс Хөвсгөл аймагт очиж ажиллах юм бол ипотекийн зээл, орон сууцанд орох урьдчилгаа хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжинэ.
Төв аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэсийн дарга Д.Саран-Эрдэнэ: Хөдөө орон нутагт амьдарж байгаа хүмүүсийн орчин хотод амьдарж байгаа хүмүүсийхтэй адилхан энэ тэнцүү байж хотоос хөдөөрүү чиглэх урсгал нэмэгдэнэ. Төв аймгийн 26 сум маань төвлөрсөн халаалтын системтэй болж байгаа. Манай аймаг өөрөө ХАА-ын гол бүс нутаг, нийслэл Улаанбаатар хотыг ХАА-ын бүтээгдэхүүнээр хангадаг аймаг. Тийм учраас хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарж ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Төрийн байгууллагын зүгээс шалтгаалж иргэдийн бизнесийн үйл ажиллагаа огт зогсохгүй байх ёстой. Иргэд хүссэн зүйлээ хий. Ингэхдээ орчны аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангаж байх ёстой гэсэн шаардлагыг төрөөс тавина. Бусад тохиолдолд хүссэн санаснаа орон нутагтаа хэрэгжүүлж ажил гэд гэдэг уриалгыг дэвшүүлж ажиллаж байна.
Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: Мал аж ахуйн салбарт бизнес эрхлэх Улаанбаатар хотын иргэд нээлттэй. Мөн аялал жуулчлалын хүрээнд бизнес эрхлэх боломж нээлттэй. Хотоос тийм ч хол биш бас аль ч суманд очоод амьдарсан таатай сайхан.
Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар: Сумын төвийн шинэчлэл хөдөөгийн хөгжлийн хүрээнд Говь-Алтай аймгийн 8000 гаруй малчид нийлсэн хувьцаат компанитай болъё. Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүн гарагдаг экспортыг хөгжүүлье гэдэгтэй санал нэгдэн эхний ажлууд хийгдээд явж байна. Энэ жилдээ бид ТЭЗҮ боловсруулаад үйлдвэрийнхээ шавыг тавих гэд явж байна. Ингэснээр хамгийн багадаа 4000-5000 ажлын байр бий болж байна.
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж: 6 тэрбум төгрөгийг ЖДҮ эрхэлж байгаа аж ахуй нэгж албан байгууллага иргэдийг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээлийг жинхэнэ эздэд нь олгож байна.
Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Н.Хонгорзул: Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн 2-р үе шат эхэлж байна.
Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал: Орхон аймаг байгаль орны хувьд таатай газар. Мөн Эрдэнэт үйлдвэр ажиллаж байна. Ажлын байраа нэмэгдүүлбэл тогтвор суурьшилтай өндөр цалин аваад байх бүрэн боломжтой газар.
Баян-өлгий аймгийн засаг даргын орлогч В.Армен: Урд талдаа даянгийн боомт, хойд талдаа цагаан нурын боомтод тулгуурлан гадаад худалдааг хөгжүүлье. Мөн Алтай таван богдыг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлье гэсэн ажлуудыг төлөвлөөд ажлууд хийгдээд явж байна.
Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат: Сүхбаатар аймагт төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж шилжин ирж ажиллаж амьдарч сурах гэж байгаа иргэдэд орон байрны хөнгөлөлт, сургалтыг төлбөрийг даах болон бусад хэлбэрүүдээр дэмжин ажиллана.
Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог: Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг 4 зорилго зорилтыг тавин ажиллаж байна. Үүнд: Газар тариалангийн улсын хэрэгцээний 50%, төмс хүнсний ногооны 30% орчим хувийг хангаж байна. Эдгээрийг 60% хүргэх зорилт тавин ажиллах. Мөн Алтанбулагийн чөлөөт бүс Сүхбаатар боомтын түшиглэж тээвэр логистикийн бүсийг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалд акцент өгч ажиллах Үндэсний тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бусад аймгууддаа тарьц суулгац нийлүүлэх. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 50 МВт-ын цахилгаан станц барих зорилго тавин ажиллаж байна.
Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал: Улиастай суманд дэд бүтцийнх нь асуудлыг шийдэн 800 айлын орон сууц барьж эхлэх гэж байна. Үүнийг дагаад залуучууд очиж ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өгч байна.
Увс аймгийн засаг даргын орлогч: Ж.Александр: Бид боомтын хөгжлийг 1-рт тавьж байгаа энэ бол бидний хөгжлийн суурь гэж үзэж байна. Бид чацаргана тариалалтаар тэргүүлдэг. Газар тариаланг хөгжүүлэх чиглэлд үйлдвэр барихаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд 260 орон сууц ашиглалтад орсон, энэ онд мөн хэмжээний орон сууц ашиглалтад оруулна.
Говьсүмбэр аймгийн засаг дарга Д.Батсуурь: Манай аймгийн хувьд дэд бүтэц бүрэн хөгжсөн аймаг. Иргэд ажиллаж амьдрах хамгийн таатай аймаг болгох зорилго тавин ажиллаж байна.
Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа: Ховд аймаг бол эдийн засгийн боломжийг эрэлхийлж байгаа хүн болгонд нээлттэй.
Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид: Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн төвдөө дахин төлөвлөлтийн шинэ суурьшлын бүсэд 1000 айлын болон 572 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар шийдээд шат дараатай ажил эхлээд явж байна. Мөн хөдөө аж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлыг шуурхай эхлүүлж үр дүнгүүд нь эхнээсээ гараад эхэлж байна.
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав: Хэнтий аймгийн хувьд түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласны хувьд сүүлийн 5-6 жилийн цогцолборууд маань ашиглалтад орж байна. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж компаниудад манай аймаг нээлттэй.
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: Нутгийн ирээдүй тэтгэлэгт хөтөлбөр орон сууцны хөтөлбөр, дэд бүтэц худалдаа үйлдвэрийг нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн: Шилжин ирж суурьших иргэд, аж ахуй нэгжүүд та бүхнийг урьж байна. Шилжин ирснээр танд дараах боломжууд бий болно. Үүнд,
- Газар олголтыг шуурхай шийдвэрлэнэ
-Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүд
-Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрүүд
-Бизнесийн таатай орчин
-Татварын таатай орчин
Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат: Дундговь аймагт Улаанбаатар болон бусад аймаг орон нутгаас ирж сурч, ажиллаж амьдрахад нийгмийнх нь асуудалд дэмжлэг үзүүлэх хүний нөөцийн хөгжүүлэх бодлогыг 2021 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна.
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан: Баянхонгор аймаг хөдөөгийн сэргэлтийн хүрээнд үндсэн 4 зорилт тавин ажиллаж байна. Үүнд: 1124 айлын орон сууц 2023 онд ашиглалтад орно. Аймагт шилжин суурьших иргэдэд орон сууцтай болох боломж олдоно. Дэд бүтэц шийдэгдсэн таатай орчин. Экспортын үйлдвэр үйлдвэртэй болох. Татварын таатай орчин, төрийн үйлчилгээ нь хүнд сурталгүй нээлттэй аймаг болох зорилго зорилтуудыг тавин ажиллаж байна.

https://itoim.mn/a/2023/03/11/event/xbl
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ